2011/07/18

"Болзоо"-гоор даруйхан чимээлье : Монгол бичгээрээ чатлацгаая















Сайн байцгаана уу?

Монгол бичгээрээ чатлахыг
хүсэж байгаа бол Өвөр Монголын
"Болзоо" http://www.boljoo.com сайтад
урьж байна.

Их хэрэглэдэг нөхцөл, дагавар,
зарим нэр үгийг эхний үсэг, үеийг нь
бичээд тооны хослолтой оруулахад
бичигддэг нь их амар санагдсан.

Чухал гэж үзсэн хослол товчуудыг
анх чимээлж буюу чатлаж байгаа хүнд
зориулж зургаар орууллаа.





 

МУ-ын иргэдээс одоогоор
Лхагвасүрэн(ID: lhagvasuren), Батжавхаа(ID: batu1225),
Амараа(amaraa_ubc) зэрэг цөөн тооны хүн
даруйхан чимээлж байгаа тул
та болзоо хаягтай болвол найзлаарай.

Монгол бичгээрээ чимээлэгчид
улам олширох болтугай. 


жич: Дээрх зургуудыг товшиж томруулж болно. 

No comments:

Post a Comment